Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1112)
— 637 —

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр

өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан тал хаягжуулах ажлын зардлыг хариуцна.

Арав. Бусад

10.1. Хаягжуулалтын тухай хууль, журам болон стандартын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын болон газрын харилцаа, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.

10.2. Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс: Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж

үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Талууд

Монгол Улсын Засгийн газар (цаашид “Монгол Улс” гэх) болон Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх) нь энэхүү Санхүүжилтийн eрөнхий хэлэлцээр (цаашид “СЕХ” гэх)-ийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулав.

Үе шатлалт санхүүжилтийн сангийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Үе шатлалт санхүүжилтийн сан (цаашид “ҮШСС”, “Сан” гэх) Хуваарь 1-д тайлбарлав. 2019 оноос 2029 оныг хүртэл хэрэгжих хөтөлбөрийн Хөрөнгө оруулалтын нийт өртөг нь 163.51 сая ам.доллар байхаар тооцоолсон болно.

Үе шатлалт санхүүжилтийн сан

ҮШСС-гийн зорилго нь Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд энэхүү СЕХ-т тусгасан нөхцөл журмын дагуу Хуваарь 4-т заасан шалгуурыг хангасан гурван төслийг санхүүжүүлэхэд оршино. Эдгээрт дараах бүтээгдэхүүнүүд хамаарна. Үүнд:

(i) Хот суурин газар болон хөдөө орон нутагт анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх. Энэхүү бүтээгдэхүүний хүрээнд (а) анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ (АШЭМТҮ)-ний санхүүжилт, хүний нөөц, гэрээлэлт

Төрийн мэдээлэл · 2020 · № 10 (1112)637-р хуудас