Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1112)
— 606 —

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай № 16

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 12 хот

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 14-ны өдөр Дугаар 15 хот

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 14-ны өдөр Дугаар 16 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн

захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан төрийн захиргааны албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар зарлигийн хавсралт

ТЭРГҮҮН ТҮШМЭЛИЙН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД

№ Овог, нэр Эрхэлж буй ажил Албан тушаалын зэрэглэл

Олгох зэрэг дэв 1 Лувсандоржийн Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ТӨ-V Тэргүүн зэрэг 2 Бямбажавын Ганбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга ТӨ-VI Тэргүүн зэрэг 3 Бадамцоогийн Идэрчулуун Төрийн албаны зөвлөлийн гишүүн ТӨ-VI Тэргүүн зэрэг 4 Дамдинсүрэнгийн Даваасүрэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-15 Тэргүүн зэрэг 5 Дашдаваагийн Ганболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга АА-2 Дэд зэрэг

6 Цэрэндоржийн Нарантунгалаг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга АА-2 Дэд зэрэг

7 Даньхүүгийн Баянбилэг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга АА-1 Гутгаар зэрэг 8 Энхбаатарын Бат-Идэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга АА-2 Гутгаар зэрэг 9 Ядамсүрэнгийн Баттогтох Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга АА-2 Гутгаар зэрэг 10 Бэрэнбаралын Эрдэнэбилэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга АА-2 Гутгаар зэрэг

11 Жигжидсүрэнгийн Бямбасүрэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга АА-3 Гутгаар зэрэг 12 Санжаагийн Наранцогт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-15 Гутгаар зэрэг 13 Гомбосүрэнгийн Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-15 Гутгаар зэрэг

14 Володягийн Оюумаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн ТӨ-VA Дөтгөөр зэрэг 15 Сүрэнхоролын Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга АА-2 Дөтгөөр зэрэг 16 Лүндэнбазарын Түвшинжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд Шадар туслах

АА-2 Дөтгөөр зэрэг

17 Нэргүйн Мягмар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга АА-2 Дөтгөөр зэрэг

18 Пүрэвийн Зоригтбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга АА-2 Дөтгөөр зэрэг

19 Содномдаржаагийн Батбаатар Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга АА-2 Дөтгөөр зэрэг 20 Янжинлхамын Баасанбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны шинжээч АА-2 Дөтгөөр зэрэг 21 Жаргалсайханы Тамир Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга АА-3 Дөтгөөр зэрэг

22 Чойжилжавын Эрдэнэчимэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хуулийн хэлтсийн дарга АА-3 Дөтгөөр зэрэг

23 Хишигжаргалын Хэрлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга ТЗ-14 Дөтгөөр зэрэг 24 Ганбаатарын Билгүүн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-15 Дөтгөөр зэрэг 25 Барсүрэнгийн Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга ТЗ-14 Дөтгөөр зэрэг

----оОо----

Төрийн мэдээлэл · 2020 · № 10 (1112)606–608-р хуудас