Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1111)
— 591 —

Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны конвенц (№167)

жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ.

8.4. Бичил уурхайн төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгч иргэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, чадавх бэхжүүлэх сургалтууд, эрүүл мэндийн судалгаанд хамрагдана.

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

9.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг холбогдох журмын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

9.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүр холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулна.

9.3. Мөнгөн усны тухай Миниматагийн конвенцоор хүлээсэн үүргийн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг конвенцын тайланд тусган 3 жилд нэг удаа Минаматагийн конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.

9.4. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БАРИЛГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ 1988 ОНЫ КОНВЕНЦ (№167)

Оршил

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1988 оны 6 дугаар сарын 1-нд Женев хотноо зарлан хуралдуулсан далан тав дугаар чуулганаараа, Холбогдох олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, тэр дундаа Барилгын аюулгүй байдлын тухай 1937 оны конвенц, зөвлөмж, Барилгын ослоос урьдчилан сэргийлэх тухай хамтын ажиллагааны 1937 оны зөвлөмж, Цацрагаас хамгаалах тухай 1960 оны конвенц, зөвлөмж,

Төрийн мэдээлэл · 2020 · № 9 (1111)591-р хуудас