Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1111)
— 581 —

Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргыг чөлөөлж, томилох тухай № 08

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 08 хот

2019 оны 08 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 317 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргыг чөлөөлж, томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Хошууч генерал Раднаабазарын Сүхбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2. Хуурай замын цэргийн командлалын ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатарыг Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч даргын албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Үндэсний хөтөлбөр батлах тухай

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн а, хавсралт В-ын 1, 2 дахь хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

Засгийн газрын 2019 оны 317 дугаар тогтоолын хавсралт

АЛТНЫ БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ МӨНГӨН УСНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Ерөнхий мэдээлэл

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан хаягдал нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, бөөр, нөхөн үржихүй, төв мэдрэлийн системийг гэмтээж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2013 онд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг боловсруулан баталсан бөгөөд энэхүү конвенц нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн ус болон түүний нэгдлийн ялгарал, хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой. Монгол Улсын Их Хурал 2015 оны 4 сарын 30-ны өдөр Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг соёрхон баталж, нэгдэн орсон. Конвенцын 7 дугаар зүйлийн 4 хэсгийн а, мөн хавсралт В-д заасны дагуу гишүүн орнууд гар аргаар болон алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг таслан зогсоох, түүнээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2010 онд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлан хэрэгжүүлснээр бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн. Уг журамд нь бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийн болон байгаль орчны аюулгүй ажиллагааг хангах, нэгдсэн зохион байгуулалтад нөхөрлөл хэлбэрээр оруулж, бүртгэлжүүлэх зохицуулалтыг тусгасан.

Үндэсний статистикийн хорооноос 2016 онд хийсэн судалгаагаар 15 аймгийн нийт 34 сумд, Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт алтны бичил уурхайн үйл ажиллагаа явагдаж, 5108 иргэн алтны бичил уурхай эрхэлж байгаагаас, 1415 нь хувиараа буюу хууль бусаар алт олборлож байна. Иргэд бичил уурхай нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлохдоо Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодис ашиглан байгаль орчныг бохирдуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийг зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон хэдий ч сүүлийн жилүүдэд алтны бичил уурхайн үйл ажиллагаанд хууль бусаар мөнгөн ус хэрэглэх, мөнгөн усны худалдаа, хэрэглээ далд хэлбэрт явагдаж байж болзошгүй зөрчил олноор гарч байна. Эрүүл мэндийн байгууллагаас 2012, 2014 онуудад алтны үндсэн орд бүхий 12 сумын 308 алтны бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд хийсэн “Гар аргаар алт олборлогчдын мөнгөн усны хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа”-гаар судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын цус, шээсэн дэх мөнгөн усны агууламж 14.3-24.5 хувьд буюу түгшүүр төрүүлэх, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай түвшинд хүрсэн нь илэрсэн. Эдгээр тоо баримт нь бичил уурхай эрхлэгчид алт олборлох үйл ажиллагаанд мөнгөн усыг хууль бусаар хэрэглэсээр байгааг харуулж байна. Мөн манай улсад одоогийн байдлаар хууль бус ашиглалтаас хураагдсан мөнгөн усыг түр хадгалах зориулалтын орчин нөхцөл бүрдээгүй байна. Иймд цаашид алтны бичил уурхайн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мөнгөн усны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, нөлөөллийг бууруулж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд шинээр боловсруулах болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн жагсаалт”-ын 66-д Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулахаар заасныг үндэслэн уг үндэсний хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулж, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг ханган, хүн амын эрүүл,

аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ: 2.2.1. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглаж байгаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай хоцрогдсон технологийг бүрэн халах, мөнгөн усны хууль бус худалдаа, хэрэглээг таслан зогсоох замаар бичил уурхайгаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, мөнгөн усны ялгарлыг өнөөгийн түвшинтэй харьцуулахад 50-иас доошгүй хувиар бууруулах; 2.2.2. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой болгож, салбар дундын зохицуулалт, талуудын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулж, чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; 2.2.3. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг мөнгөн усны сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, 2023 он гэхэд алтны бичил уурхайчдын 80-аас доошгүй хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх; 2.2.4. алтны бичил уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, бичил уурхайчдад мөнгөн усны сөрөг нөлөөлөл, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийн талаар мэдлэг олгож, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглаж байгаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай хоцрогдсон технологийг бүрэн халах, мөнгөн усны хууль бус худалдаа, хэрэглээг таслан зогсоох замаар бичил уурхайгаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, мөнгөн усны ялгарлыг өнөөгийн түвшинтэй харьцуулахад 50- иас доошгүй хувиар бууруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.1.1. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох, баяжуулах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологи, арга ажиллагааг халах; 3.1.2. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох, баяжуулах үйл ажиллагааны улмаас үүсч болзошгүй мөнгөн усны ялгарал, бохирдлын төлөв байдалд хяналт шинжилгээ, хүн амын мөнгөн усанд өртөх эрсдэлийн судалгаа хийж, мөнгөн усаар бохирдсон газрыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийх;

3.1.3. мөнгөн усны хууль бус худалдаа, алтны бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг илрүүлж, таслан зогсоох.

3.2. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой болгож, салбар дундын зохицуулалт, талуудын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулж, чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.2.1. бичил уурхайн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хариуцлагын механизмыг чангатгах, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтыг уялдуулж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох; 3.2.2. холбогдох төрийн захиргааны байгууллагын чадавх, судалгаа, шинжилгээний байгууллага, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх; 3.2.3. шударга, хариуцлагатай алт олборлолтыг дэмжсэн зах зээлийн аргуудыг нэвтрүүлэх, чадавхжуулах.

3.3. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг мөнгөн усны сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, 2023 он гэхэд алтны бичил уурхайчдын 80-аас доошгүй хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.3.1. төрөөс эрүүл мэндийн талаар баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулж, эрүүл мэндийг хамгаалах; 3.3.2. гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид, тэдний гэр бүлийн гишүүд, хүүхэд, эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг мөнгөн усанд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх; 3.3.3. мөнгөн усны хор хөнөөл, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, мөнгөн усны өртөлтөөс сэргийлэх, алтны бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх; 3.3.4. алтны бичил уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулж, осол, гэмтлийг бууруулах.

3.4. Алтны бичил уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, бичил уурхайчдад мөнгөн усны сөрөг нөлөөлөл, байгаль

орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийн талаар мэдлэг олгож, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.4.1. цахим платформ, нийгмийн сүлжээ, орон нутгийн хэвлэл мэдээллийн сувгуудыг ашиглан хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгальд ээлтэй, мөнгөн усгүй технологи, мөнгөн усны хор хөнөөл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаарх мэдээллийг гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид хүргэх; 3.4.2. төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, мөнгөн усны хор хөнөөл, эрүүл мэнд, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, үйлчилгээний талаар мэдлэг олгох сургалтыг системтэй зохион байгуулах; 3.4.3. төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн оролцоотойгоор алтны бичил уурхайчдыг эдийн засгийн өөр салбарт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх.

Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

4.1 Хөтөлбөрийг 2019-2023 онд дараах 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 4.1.1. I үе шат: 2019-2020 он; 4.1.2. II үе шат: 2021-2023 он.

Тав. Хөтөлбөрийн үр дүн

5.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:

5.1.1. хууль бус алт олборлолт, мөнгөн усны хууль бус хэрэглээ буурч, алтны бичил уурхайн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд явуулж, уг үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө буурч, хариуцлагатай бичил уурхай төлөвшинө; 5.1.2. алтны бичил уурхайн асуудлаар төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо нэмэгдэж, төрийн байгууллагаас гарах аливаа шийдвэр нь харилцан уялдаатай хэрэгжих нөхцөл бүрдэнэ; 5.1.3. байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдол, химийн бодисын хор, аюулаас эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр алтны бичил уурхайчид, иргэдийн мэдлэг, ойлголт сайжирна; 5.1.4. хүн амын эмзэг бүлэг тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд мөнгөн усны болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ хамгаалах чадавх сайжирч, гэмтэл, хордлого, өвчлөл буурна;

5.1.5. орон нутагт ажлын байр бий болж иргэдийн амьжиргаанд хувь нэмэр оруулан, төсвийн орлогын бүрдэлтэд эерэгээр нөлөөлнө; 5.1.6. бичил уурхайн үйл ажиллагааны болзошгүй эрсдэл, орчны бохирдлоос иргэд өөрийн эрүүл мэнд, амьдрах орчноо хамгаалах, түүний үр нөлөөг бууруулах чадвар, зөв дадал хэвшилтэй болж, байгаль орчин, эрүүл мэндийн улмаас учрах эдийн засгийн хохирол буурна; 5.1.7. хариуцлагатай алтны бичил уурхайн үйл ажиллагаа төлөвшсөнөөр хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай хоцрогдсон технологийг халж, нөөцийг хаягдал, бохирдол багатай бүрэн ашиглаж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ; 5.1.8. хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хууль дээдлэх, уламжлалт ёс заншлаа хүндэтгэх талаар гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогч иргэдийн ухамсар дээшилснээр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил багасч, төсвийн зардал буурна.

Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

№ Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж

Суурь түвшин (2017)

Хүрэх түвшин (2023)

Мэдээллийн эх сурвалж Хариуцах байгууллага

Хөтөлбөрийн зорилт 1. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаанд ашиглаж байгаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай хоцрогдсон технологийг бүрэн халах, мөнгөн усны хууль бус худалдаа, хэрэглээг таслан зогсоох замаар бичил уурхайгаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, мөнгөн усны ялгарлыг өнөөгийн түвшинтэй харьцуулахад 50-иас доошгүй хувиар бууруулах

1 (Боломжит арга технологи) (Байгальд ээлтэй практик) нэвтрүүлсэн алт баяжуулах цех

тоо 1 8 https: //www.asmhub. mn/mn/home

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар

2 Мөнгөн усны бохирдлын судалгаа хийсэн сум (үндсэн орд бүхий)

тоо 2 9 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

3 Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг цэвэрлэж, саармагжуулсан нөхөн сэргээсэн талбайн хэмжээ

гектар 60 90-ээс доошгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

4 Мөнгөн устай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн бууралт

хувь - 50 Цагдаагийн ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар

5 Алтны бичил уурхай дахь мөнгөн усны болзошгүй хэрэглээ (Олон улсын аргачлалаар тооцсон 2018 он)

кг 235.4 117.5 Алтны бичил уурхай дахь мөнгөн усны тооллого, судалгаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хөтөлбөрийн зорилт 2. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой болгож, салбар дундын зохицуулалт, талуудын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулж, чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

6 Чадавх бэхжүүлэх арга хэмжээнд хамрагдсан төв болон орон нутгийн төрийн байгууллагын ажилтан

тоо 280 500-аас багагүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

7 Хууль, тогтоомжийн дагуу алтны бичил уурхай эрхлэгч иргэд

хувь 72.7 100 Үндэсний статистикийн хороо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

8 Бичил уурхайгаар олборлосон алтны хэмжээ

тонн 212 125.2 Үндэсний статистикийн хороо

Монголбанк

9 Бичил уурхайгаар олборлосон эко алтны хэмжээ

кг 2 6 Монголбанк Монголбанк

10 Орон нутагт шинээр байгуулсан үнэт металлын сорьцын салбар лаборатори

тоо 1 2 Монголбанк Монголбанк

Хөтөлбөрийн зорилт 3. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлогчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг мөнгөн усны сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, 2023 он гэхэд алтны бичил уурхайчдын 80-аас доошгүй хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх

11 Алтны үндсэн орд бүхий сумдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан алтны бичил уурхайчин эмэгтэйчүүд

хувь - 80 Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

12 Алтны бичил уурхай бүхий сумдын алт олборлох үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн бэртэл, гэмтэл

хувь 66.7 0 Үндэсний статистикийн хороо

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

13 Хорт бодист өртсөн хүүхэд хувь 2.6 0 Үндэсний статистикийн хороо

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

14 Мөнгөн усны хордлогыг оношлох, хордлогоос үүдэлтэй бие, сэтгэцийн өөрчлөлт, өвчлөлийг эмчлэхэд чиглэсэн сургалт

тоо - 20 Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

15 Мөнгөн усны хордлогыг оношлох, хордлогоос үүдэлтэй бие, сэтгэцийн өөрчлөлт, өвчлөлийг эмчлэхэд чиглэсэн сургалтад хамрагдсан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд

тоо - 150 Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

16 Мөнгөн усны хор, хөнөөл, өртөлтийн чиглэлээр орон нутагт зохион байгуулсан мэдлэг олгох арга хэмжээ, арга хэмжээнд хамрагдсан орон нутгийн иргэд

тоо 360 5000 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймаг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

17 Алт олборлогч иргэдийн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл хэрэглэдэг байдал

хувь 75.6 95.6 Үндэсний статистикийн хороо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөтөлбөрийн зорилт 4. Алтны бичил уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, бичил уурхайчдад мөнгөн усны сөрөг нөлөөлөл, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийн талаар мэдлэг олгож, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх

18 Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим сайтад байршуулсан мөнгөн усны хор нөлөө болон мөнгөн усгүй, байгальд халгүй технологийн мэдээлэл

тоо 20 100 https: //www.asmhub. mn/mn/home

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

19 Бичил уурхайн мэдлэгийн төвийн онлайн хандалтын өсөлт

хувь - 75-аас доошгүй хувь

https://www. asmhub.mn/mn/ home

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

20 Хууль эрх зүй, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалтад хамрагдсан мэргэжлийн зөвлөгөө авсан алтны бичил уурхай эрхлэгчид

хувь 17 60 Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар

21 Бичил уурхайгаас өөр салбарт шилжиж хөдөлмөр эрхэлсэн хүн

тоо - 700 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг дараах хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ: 7.1.1. улсын болон орон нутгийн төсөв; 7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж; 7.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, хөрөнгө; 7.1.4. бусад эх үүсвэр.

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий салбар дундын зөвлөл ажиллана. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

8.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.

8.3. Төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн

Төрийн мэдээлэл · 2020 · № 9 (1111)581–590-р хуудас