Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 04
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 04 хот
Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг томилсугай.
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 02 хот
Шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Хээмчигийн Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Пунцагийн Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Жаргалсайханы Оюунтунгалаг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашцоодолын Дэлгэрцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагаагийн Байгалмаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батдоржийн Нармандах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөртогоогийн Энхжаргал нарын шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсүгэй.