Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30.3.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”
3 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “томилж, түүнтэй гэрээ байгуулж ажиллуулна.” гэснийг “томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана.” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.1.6 дахь заалт нэмсүгэй:
“13.1.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3- д заасан үндэслэлээр Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.”
2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр хот