Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай № 209
��� �����
36 16 ����� ���� ������ ������� �������� ���, 3 ������ ��� 16 “���������� ���” ���
37 ������ ����� �������� 30 ����� ���� ���� �������� ��� 30
��� ������� ������ ��������, �������, ��� ������������ ����� ��� 1180 ���� 4425
2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 209 хот
Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хот болон төв, суурин газрын гэр хороололд амьдарч байгаа иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутгийн орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж байгаа хэмжээнд хүртэл бууруулах саналыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлд тавьж, шат дараатайгаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.
2. Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагад 2012 онд үүсэх алдагдлыг тооцон санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад, цаашид жил бүр орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР