Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1110)
— 479 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн,” гэсний дараа “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 47.10 дахь хэсэг нэмсүгэй:

“47.10.Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг энэ хуулийн 47.2.5-д заасан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зохих журмын дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 8 (1110)479-р хуудас