Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ № 10
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 18 хот
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 19 хот
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Отгонбатын Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүнийг нөхөн томилох тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Түдэвийн Цэрэнбадрал, Нанжидын Хүдэрчулуун нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр нөхөн томилсугай. 2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 10 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/
Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн