Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
3 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1 дэх заалт, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарын хоёр дахь хэсгийн “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “найман бог, хоёр бод, түүнээс дээш” гэж, “нэг бодыг гурван богоор” гэснийг “нэг бодыг дөрвөн богоор” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН