Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай,” гэсний дараа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай,” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “мөрдөгч” гэсний өмнө “эрх бүхий албан тушаалтны шийдвэр,” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “төрийн эрх бүхий байгууллагын” гэснийг “эрх бүхий албан тушаалтны” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын “төрийн эрх бүхий байгууллагыг” гэснийг “эрх бүхий албан тушаалтныг” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “төрийн эрх бүхий байгууллага” гэснийг “эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “шийдвэрлэх, гаалийн хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхтэй” гэснийг “шийдвэрлэхтэй” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.