Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 238
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 238 хот
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
Эрдэнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Заяндүүгийн Ганчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашнамжилын Дарьсүрэнг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэвээний Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
(2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан эх)
Удиртгал
Европын зөвлөл ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд болон энэ конвенцод нэгдэн орсон улс орнууд
иргэн, аж ахуй нэгж, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээний шилжилт хөдөлгөөн улс хооронд улам бүр өргөжин хөгжиж байгаа явдал нь өндөр