Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 229
2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Сарантуяагийн Ганбатыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Сугарын Болортуяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 229 хот
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 231 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Бавалын Баатарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дашдэлэгийн Элбэгзаяаг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхтөрийн Оюун-