Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1108)
— 338 —

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай № 14

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 14 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 15 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 29 тойрог байгуулсугай.

2.Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр

3.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгон тус тус байгуулсугай.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрогт ногдох мандатын тоог хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 15 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ

Тойргийн дугаар Тойргийн нутаг дэвсгэр Тойргийн төв Тойрогт ногдох мандатын тоо

1 Архангай аймаг Эрдэнэбулган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

2 Баян-Өлгий аймаг Өлгий сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

3 Баянхонгор аймаг Баянхонгор сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

4 Булган аймаг Булган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

5 Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

6 Дундговь аймаг

Говьсүмбэр аймаг

Сайнцагаан сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

7 Дорнод аймаг Хэрлэн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

8 Дорноговь аймаг Сайншанд сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

9 Завхан аймаг Улиастай сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

10 Өвөрхангай аймаг Арвайхээр сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

11 Өмнөговь аймаг Даланзадгад сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

12 Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 2

13 Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

14 Төв аймаг Зуунмод сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

15 Увс аймаг Улаангом сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

16 Ховд аймаг Жаргалант сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

17 Хөвсгөл аймаг Мөрөн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

18 Хэнтий аймаг Хэрлэн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

19 Дархан-Уул аймаг Дархан сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

20 Орхон аймаг Баян-Өндөр сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар 3

21 Багахангай дүүрэг Багануур дүүрэг Налайх дүүрэг

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2

22 Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2

23 Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

24 Сүхбаатар дүүрэг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

25 Чингэлтэй дүүрэг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

26 Баянгол дүүрэг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

27 Сонгинохайрхан дүүрэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 2

28 Сонгинохайрхан дүүрэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

29 Хан-Уул дүүрэг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 3

ДҮН 76
Төрийн мэдээлэл · 2020 · № 6 (1108)338–340-р хуудас