Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
3 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.3.23 дахь заалт:
“5.3.23.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан.”
2/211 дүгээр зүйл:
“211 дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
211.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
211.1.1.улсын болон орон нутгийн төсөв; 211.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө; 211.1.3.бусад эх үүсвэр.
211.2.Энэ хуулийн 211.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
211.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
211.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
211.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот