Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.16.5-15.16.7 дахь заалт нэмсүгэй:
“15.16.5.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;
15.16.6.радио, телевизийн үйлчилгээ:
15.16.6.a.олон нийтийн радио, телевиз;
15.16.6.б.арилжааны радио, телевиз;
15.16.6.в.өргөн нэвтрүүлгийн радио, телевиз;
15.16.6.г.төлбөртэй радио, телевиз.
15.16.7.олон суваг дамжуулах үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:
“2.3.Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.”
2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн дугаарыг “2.4” гэж өөрчилсүгэй.