Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1106)
— 142 —

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай

2019 оны 7 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 283 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Хөтөлбөр батлах тухай

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.6, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.14-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан тайлагнаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүгд Найрамдах Австри Улсын Bена хотод 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, Монгол Улсын Улаанбаатар хотод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 4 (1106)142-р хуудас