Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1104)
— 60 —

Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай № 276

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 276 хот

Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 1 дүгээр хавсралт, “Соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийг 2 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн “ТҮЭМ-7” зэрэглэлийн удирдах албан тушаалд “3.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тасаг, нэгжийн эрхлэгч” гэж, “ТҮЭМ-6” зэрэглэлийн удирдах албан тушаалд “4.Нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газрын тасаг, нэгжийн эрхлэгч” гэж тус тус нэмсүгэй.

3. Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 152 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

Засгийн газрын 2019 оны 276 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ

№ Зэрэглэл Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаал Удирдах Гүйцэтгэх Туслах 1 2 3 4 1. ТҮШУ-7 1. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч

2. ТҮШУ-6 1. Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч 2. Эрдэмтэн нарийн бичгийн дарга

3. ТҮШУ-5 1. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал 2. Шинжлэх ухааны академийн орлогч дарга

4. ТҮШУ-4

1.Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн сектор, лабораторийн эрхлэгч 3. Шинжлэх ухааны академийн хэлтсийн дарга

5. ТҮШУ-3 1.Эрдэм шинжилгээний ажилтан 2. Зохион бүтээгч инженер

6. ТҮШУ-2

1. Шинжлэх ухааны академийн мэргэжилтэн 2. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инженер 3. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан

7. ТҮШУ-1

1. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан (лаборант, техникч, механикч)

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ

№ Зэрэглэл

Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал

Удирдах Гүйцэтгэх Туслах 1 2 3 4 1. ТҮСУ-7 1. Үндэсний театр, эрдмийн театр, чуулгын захирал, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаач 2. Үндэсний номын сангийн захирал 3. Үндэсний музейн захирал 4. Соёлын өвийн үндэсний төвийн захирал 2. ТҮСУ-6 1. Үндэсний театр, эрдмийн театр, чуулгын ерөнхий балетмейстер 2. Үндэсний номын сангийн нэгжийн дарга 3. Үндэсний музейн нэгжийн дарга 4. Соёлын өвийн үндэсний төвийн нэгжийн дарга 5. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга 6. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга 7. Төв, орон нутгийн нийтийн номын сангийн захирал 8. Төв, орон нутгийн музейн захирал 9. Соёлын төв өргөөний захирал 10. Их сургуулийн номын сангийн захирал

1. Үндэсний театр, эрдмийн театр, чуулгын бүжиг дэглээч, ерөнхий зураач, ерөнхий хормейстер 2. Үндэсний номын сангийн ерөнхий номын санч 3. Соёлын өвийн үндэсний төвийн ерөнхий сэргээн засварлагч (мастер), ерөнхий бүртгэл- мэдээллийн санч, ерөнхий технологич 4. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран сайхны удирдагч, найруулагч, удирдаач

3. ТҮСУ-5 1. Соёлын өвийн үндэсний төвийн нэгжийн дарга 2. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны нэгжийн дарга 3. Театр, чуулгын нэгжийн дарга 4. Төв, орон нутгийн номын сангийн нэгжийн дарга 5. Төв, орон нутгийн музейн нэгжийн дарга 6. Нийслэлийн дүүргийн номын сангийн эрхлэгч 7. Дээд боловсролын байгууллагын номын сангийн эрхлэгч 8. Соёлын ордон, соёлын төвийн дарга

1. Үндэсний номын сангийн арга зүйч, ном зүйч, эрдэм шинжилгээний ажилтан, сүлжээний инженер, программист, гар бичмэл сэргээн засварлагч, ном бүрдүүлэгч, сан хөмрөгч

2. Театр, чуулгын хөгжмийн зохиолч, зохиолч, балетмейстер, бүжиг дэглээч, багш, хормейстер, ерөнхий концертмейстер

3. Үндэсний музейн арга зүйч, куратор, эрдэм шинжилгээний ажилтан, сан хөмрөгч, боловсролын ажилтан, чихмэлийн мастер, ариутгалын технологич, бүртгэл мэдээллийн санч

4. Соёлын өвийн үндэсний төвийн сүлжээний инженер, программист, шинжээч, бүртгэл мэдээллийн санч, студи, лабораторийн эрхлэгч, сэргээн засварлагч, сан хөмрөгч, ариутгалын технологич

5. Театр, чуулгын гоцлол бүжигчин, гоцлол дуучин, гоцлол хөгжимчин, туслах найруулагч, гэрлийн найруулагч (регулятор), дуу авианы найруулагч (тонмейстер), хөгжмийн найруулагч (оркестровщик)

4. ТҮСУ-4 1. Үндэсний номын сангийн ангилагч, данслагч, каталогич, номын санч-мэдээллийн ажилтан, бүртгэл-мэдээллийн номын санч 2. Үндэсний музейн систем хөгжүүлэлт, аюулгүй байдлын инженер, сэргээн засварлагч, зураач, чихмэлчин, тайлбарлагч, зохион байгуулагч 3. Соёлын өвийн үндэсний төвийн химич, лаборант, систем хөгжүүлэлт, аюулгүй байдлын инженер, дурсгалт уран барилга, архитектурын зураг төслийн мэргэжилтэн, инженер 4. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүртгэл мэдээллийн санч, судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан 5. Театр, чуулгын жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, хөөмийч, зураач, концертмейстер, туслах удирдаач, оёдлын мастер, нот бичигч, гэрэл, цахилгааны инженер, хөгжим хөглөгч, конструктор зураач, хүүхэлдэй урлаач, жижиг хэрэглэл урлаач (бутафор), тайзны машинист, урын сангийн эрхлэгч 6. Төв, орон нутгийн музейн үзэсгэлэнгийн куратор, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, боловсролын ажилтан, сан хөмрөгч 7. Төв, орон нутгийн номын сангийн сүлжээний инженер, программист, арга зүйч, ном зүйч, сан хөмрөгч 8. Дээд боловсролын байгууллагын номын санч- мэдээллийн ажилтан 9. Эрдэм шинжилгээний байгууллагын номын санч- мэдээллийн ажилтан 10. Соёлын байгууллагын маркетингийн менежер, дизайнер, компьютер графикч

5. ТҮСУ-3 1. Үндэсний музейн баримтжуулалт хариуцсан ажилтан 2. Соёлын өвийн үндэсний төвийн гэрлийн техникч, оператор, гэрэл зурагчин, дуу, дүрсний инженер 3. Театр, чуулгын утга зохиолын ажилтан, нүүр будгийн мэргэжилтэн, парикчин, дууны техникч, гэрлийн техникч, туслах зураач, дүрс тохируулагч, жижиг хэрэглэлийн эрхлэгч, хувцасны эрхлэгч, хөгжмийн засварчин, найрал хөгжмийн инспектор, хөтлөх найруулагч 4. Театр, чуулга, соёлын ордны тайзны механикч 5. Төв, орон нутгийн номын сангийн ном ангилагч, данслагч, номын санч-мэдээллийн ажилтан 6. Төв, орон нутгийн музейн сэргээн засварлагч, чихмэлчин, систем хөгжүүлэгч, аюулгүй байдлын инженер, зураач, дизайнер, тайлбарлагч 7. Соёлын ордон, соёлын төвийн багш, соёлын өвийн ажилтан, кино-техникийн ажилтан, орон нутаг судлах танхимын ажилтан, номын санч, зохион байгуулагч, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч 6. ТҮСУ-2 1. Театр, чуулга, соёлын ордны гэрлийн оператор, дууны оператор, жүжиг хөтлөгч /суфлёр/, гэрэлтүүлэгч, оёдолчин, гуталчин, дархан, мужаан 2. Бусад байгууллагын номын сангийн номын санч 3. Төв, орон нутгийн музейн баримтжуулалт хариуцсан ажилтан, сан хөмрөгийн ажилтан

1. Үндэсний музейн үзмэр харгалзагч 2. Үзвэрийн танхимын үйлчилгээний ажилтан, зохион байгуулагч

7. ТҮСУ-1 1. Тасалбар шалгагч, түгээгч 2. Тайз, жижиг хэрэглэлийн туслах ажилтан 3. Хувцасны эрхлэгчийн туслах ажилтан 4. Ном, хэвлэл сэлбэн засагч, ном ариутгагч 5. Төв, орон нутгийн музейн үзмэр харгалзагч 6. Соёлын өв харгалзагч

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ

№ Зэрэглэл Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал

Удирдах Гүйцэтгэх Туслах

1 2 3 4

1. ТҮ-12 1. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга 2. Үндэсний төв архивын захирал 2. ТҮ-11 1. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга 2. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга 3. Мэргэжлийн хяналтын лабораторийн дэд дарга 4. Бүсийн арга зүйн төвийн менежер

1. Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын профессор

3. ТҮ-10 1. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга 2. Мэргэжлийн хяналтын лабораторийн чанар, техникийн менежер 3. Улсын биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга 4. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн чанарын менежер

1. Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын дэд профессор

2. Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн багш

4. ТҮ-9 1. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер, урьдчилан сэргийлэхийн технологич инженер 2. Мэргэжлийн хяналтын лабораторийн эрхлэгч, нэгжийн дарга 3. Үндэсний төв архивын нэгжийн дарга 4. Орон нутгийн биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга 5. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн нэгжийн дарга

1. Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын ахлах багш

2. Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах мэргэжилтэн

5. ТҮ-8 1. Ерөнхий нягтлан бодогч 2. Эдийн засагч 3. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, бүсийн арга зүйн төвийн арга зүйч 4. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер, ерөнхий технологич 5. Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах шинжээч, мэргэжилтэн

6. Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахлах зааварлагч-арга зүйч, ахлах архивч, ахлах сэлбэн засагч, ахлах архивч-операторч 7. Биеийн тамир, спортын байгууллагын улсын ерөнхий дасгалжуулагч 8. Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын багш 9. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахлах шинжээч эмч 10. Мэргэжлийн хяналтын орон нутгийн лабораторийн эрхлэгч

6. ТҮ-7 1. Маркетинг, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан 2. Нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитекторч, технологич 3. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн 4. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, ахлах техникч

5. Мэргэжлийн хяналтын лабораторийн шинжээч, орон нутгийн лабораторийн ахлах шинжээч 6. Биеийн тамир, спортын байгууллагын улсын дасгалжуулагч 7. Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч-арга зүйч, судлаач- архивч, хадгалалт хамгаалалтын технологич, кино дүрс бичлэгийн инженер, зохион байгуулагч 8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 9. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч их эмч

7. ТҮ-6 1. Нийгмийн ажилтан, их эмч, орчуулагч, инженер, биологич, химич, физикч, сэтгэл зүйч, сорьц дарагч, үнэт металь хайлагч 2. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч 3. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн, техникч, газгенераторч, ус цаг уур орчны ажиглагч

4. Үндэсний төв архивын микрофильмийн техникч, микрофиш, фильмийн хальс боловсруулагч, сэлбэн засагч, сан хөмрөгийн эрхлэгч, уншлагын танхимын эрхлэгч, архивч- операторч, архивч-эх бэлтгэгч 5. Биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч 6. Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын багш, арга зүйч, мэргэжилтэн 7. Мэргэжлийн хяналтын орон нутгийн лабораторийн шинжээч

8. ТҮ-5 1. Механикч, техникч, архив-бичиг хэргийн эрхлэгч, бага эмч 2. Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч 3. Мэргэжлийн хяналтын лабораторийн лаборант 4. Үндэсний төв архивын дэвтэрлэгч, хэвлэгч, галын болон хамгаалалтын системийн техникч, баримт ариутгагч, лаборант 5. Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн

1. Туслах архивч

байгууллагын зохион байгуулагч 6. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн лаборант, техникч 9. ТҮ-4 1. Мэргэжлийн хяналтын лабораторийн автоклавчин, орон нутгийн лабораторийн лаборант 2. Нарийн бичгийн дарга, диспетчер, нярав, сувилагч 10. ТҮ-3 1. Жолооч, цахилгаанчин, слесарь, токарьчин, зураач, гэрэл зурагчин, харуулын ахлагч, кабельчин, лаборант, холбоочин 2. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны болон цэцэрлэг, ясли, эмнэлгийн тогооч

11. ТҮ-2 1. Хуулагч, олшруулагч, тоо бүртгэгч, данс хөтлөгч, экспедиторч, операторч, мужаан, бичээч, оёдолчин, үсчин, архивч, шил үлээгч, тасалбар түгээврийн кассчин, өртөөч, уурын зуухны галч, тогооч, анчин, хор өгөөш найруулагч, ариутгах төхөөрөмжийн аппаратчин, асрагч

12. ТҮ-1 1. Жижүүр, хаалгач, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгч, цэвэрлэгч, зарлага, ердийн хөсөгчин /морин тэрэгчин/, хувцас өлгөгч, галч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, ариутгагч, шатаах зуухны ажилчин, лифтчин, худгийн моторчин

1. Гал тогооны туслагч, туслах малчин

Төрийн мэдээлэл · 2020 · № 2 (1104)60–71-р хуудас