Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
ДАВС ИОДЖУУЛЖ ИОД ДУТЛААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Баяжуулсан хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН
2019 оны 7 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 275 хот
Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. 2. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсантай холбогдон гарч болзошгүй нэмэлт зардлыг 2019 оны хувьд батлагдсан төсөвт багтааж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тооцон тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоол, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралт
Төрийн захиргааны албан тушаалын ангилал
Тухайн ангилалд хамаарах албан тушаалын товч тодорхойлолт
Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл
Төрийн захиргааны албан тушаал
Төрийн захиргааны төв байгууллагын албан тушаал Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал
Удирдах Гүйцэтгэх Туслах Удирдах Гүйцэтгэх Туслах
1 2 3 4 5 6 7 8 9
Тэргүүн түшмэл
Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг боловсруулах хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүнг төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцна. Байгууллагын төсөв болон төрийн тусгай сангийн ашиглалтын талаар хариуцлага хүлээнэ.
ТЗ-15 1. Яамны төрийн нарийн бичгийн дарга
ТЗ-14 1. Засгийн газрын агентлагийн дарга 2. Чөлөөт бүсийн захирагч
1. Улаанбаатар хотын ерөнхий менежер 2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний
1. Яамны газрын дарга 2. Засгийн
Эрхэлсэн түшмэл
бодлого боловсруулах хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын бүтцийн нэгжийг удирдах, бодлогын тодорхой чиглэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэлийн өмнө хариуцна.
ТЗ-13 газрын агентлагийн дэд дарга 3. Чөлөөт бүсийн ерөнхий менежер 4. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын дарга
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
ТЗ-12 1. Яамны газрын орлогч дарга
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
ТЗ-11 1. Яамны хэлтсийн дарга 2. Засгийн газрын агентлагийн газрын дарга 3. Засгийн газраас байгуулсан төрийн
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга 2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэлтсийн дарга
захиргааны бусад байгууллагын дэд дарга 4. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны болон газрын дарга
3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга 4. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга 5. Бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
Ахлах түшмэл
Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд мэргэжил, мэргэшлийн талаар тэргүүлэх үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл, үр дүнг эрхэлсэн түшмэлийн өмнө хариуцна.
ТЗ-10 1. Яамны тасгийн дарга 2. Засгийн газрын агентлагийн хэлтсийн дарга 3. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга 4. Хилийн чанад дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга
1. Яамны ахлах шинжээч
1. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дэд дарга 2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга 3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга
ТЗ-9 1. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын нэгжийн дарга 2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга 3. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны тасгийн дарга 4. Хилийн чанад дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн тасгийн дарга
1. Яамны шинжээч 1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга 2. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга 3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 4. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 6. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Дэс түшмэл
Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээнд тодорхой асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах үүрэг хүлээж, ажлын гүйцэтгэл, үр дүнг эрхэлсэн түшмэлийн өмнө хариуцна.
ТЗ-8 1. Яамны ахлах мэргэжилтэн
2. Засгийн газрын агентлагийн Улсын ахлах байцаагч
3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч
ТЗ-7 1. Яамны мэргэжилтэн
2. Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтэн
3. Засгийн газрын агентлагийн Улсын байцаагч
4. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн
5. Хилийн чанад дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ахлах мэргэжилтэн
1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга
2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга
3. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
4. Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн дарга
5. Улсын зэрэглэлтэй хотын захирагчийн ажлын албаны дарга
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн
2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн
3. Нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогч
ТЗ-6 1.Яамны ахлах зохион байгуулагч
2. Засгийн газрын агентлагийн мэргэжилтэн
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн
2. Нийслэлийн иргэдийн
3. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын ахлах мэргэжилтэн
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн
5. Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн
6. Хилийн чанад дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн
Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан
3. Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албаны ахлах мэргэжилтэн
4. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын ахлах мэргэжилтэн
5. Улсын байцаагч
6. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн
7. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын ахлах мэргэжилтэн
8. Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн
9. Аймаг, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогч
ТЗ-5 1. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллагын мэргэжилтэн
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
1. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан 3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн 4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн 5. Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн 6. Аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн 7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн 8. Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн ахлах мэргэжилтэн 9. Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч 10. Газрын даамал
ТЗ-4 1. Аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн 2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан 3. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн 4. Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс (алба)-ийн мэргэжилтэн
Туслах түшмэл
Бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц мэдээллийг сурвалжлан судалж, задлан шинжилгээ хийж, гүйцэтгэсэн ажлын чанарын талаар хариуцлага хүлээнэ. Нийтлэг үйлчилгээний ажилтан нарын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
ТЗ-3 1. Яам, Засгийн газрын агентлагийн зохион байгуулагч
1. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан
1. Хорооны нийгмийн ажилтан 2. Хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан 3. Сумын нийгмийн ажилтан
1.Байгаль хамгаалагч
ТЗ-1 1. Багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч