Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(1103)
— 16 —

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай № 208

туршлагатай нөөцөөр бэхжүүлэх онцлог журам, зохицуулалтыг бий болгон мөрдөх;

6.1.7.Улсын Их Хурлын Тамгын газарт цалин хөлс, санхүүжилтийн шинэ журам нэвтрүүлж, Улсын Их Хурал, Тамгын газрын төсөв боловсруулах шатанд Байнгын хороо, хэлтэс, албадын оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтэд тавих дотоод аудитын хяналтыг сайжруулж эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх.

Хүрэх үр дүн: Улсын Их Хурлын Тамгын газрын чадавх бүх талаар сайжирч, цахим /дижитал/ парламент төлөвшсөн байна.

Ард түмний засаглах эрх хангагдаж, парламентын засаглал, парламентат ёс бэхэжсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 107 хот

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 208 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Одонхүүгийн Мөнхсайхан, Эрдэнээгийн Энхтуяа нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2020 · № 1 (1103)16-р хуудас