Хуулийн төсөл буцаах тухай № 99
1.2.Банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгож, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.3.Мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах зорилгоор Төв банкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулна.
2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.
2.2.Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна.
2.3.Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах арга хэмжээг авна.
3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төлбөрийн систем дэх финтек компаниудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.2.Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналыг олон улсын жишигт хүргэн, мэдээллийн технологийн хөгжлийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ.
3.3.Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг сайжруулна.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 99 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: