Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.5.7 дахь заалт нэмсүгэй:
“11.5.7.ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“46.4.Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.1.22 дахь заалт нэмсүгэй:
“14.1.22.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч.”
2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“11.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.”
3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд,” гэснийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо” гэснийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал, орон нутгийн” гэснийг “Орон нутгийн” гэж өөрчилсүгэй.