Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 96
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 96 хот
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 97 хот
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.
2.Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох;
2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход шаардагдах санхүүжилтийг цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгосугай.
2.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр, медаль олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.