Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн “4 дэх хэсгийн “хоёр сараар” гэснийг “зургаан сараар” гэж,” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ: 1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.3.нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй; 1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгох журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот