Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1.1.2.Аж ахуйн тооцоот 42,629.4
1.1.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төв 8,707.3
1.2. Хувийн эмнэлэгт олгох 168,798.5
1.3. Эмийн санд олгох 33,278.8
1.4. Үйл ажиллагааны урсгал зардал 5,438.4
1.5. Нийгмийн даатгалын байгууллагад олгох 1,100.0
1.6. Бусад 240.0
Нийт зарлага 506,538.3
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
“5.Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.”
2 дугаар зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйл:
“9 дүгээр зүйл.Газрын төлбөр ногдуулах
1.Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.
2.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг
ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.
3.Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
4.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
5.Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.
6.Газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил, ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг газрын төлбөрийн болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга хамтран батална.”
2/10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”
3/12 дугаар зүйл:
“12 дугаар зүйл.Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”
3 дугаар зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан” гэснийг “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр” гэж, 4 дүгээр зүйлийн “гэрээний” гэснийг