Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1099)
— 1766 —

Журам батлах тухай № 246

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 205 хот Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн ”Журам батлах тухай” 213 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 206 хот

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Доржгочоогийн Ариунтуяа, Баатарын Энхтунгалаг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2019 оны 6 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 246 хот

Журам батлах тухай

Цэргийн албаны тухай хуулийн 33.12, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дайчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАТЛАН ХАМГААЛАХЫН
САЙД Н.ЭНХБОЛД

Засгийн газрын 2019 оны 246 дугаар тогтоолын хавсралт

ИРГЭН, ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЦЭРГИЙН СУРГАЛТ, ЦЭРГИЙН ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ОРОЛЦОХ ХУГАЦААНЫ ЦАЛИН ХӨЛСНИЙ ДУНДАЖ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтний орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалтад хамрагдах, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг хуваарилах, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад гүйцэтгэсэн үүрэг, оролцоог үнэлэх замаар сургалт зохион байгуулагч байгууллага цалин хөлсийг тухайн сургалтын төгсгөлд олгоно. Сургалтад гүйцэтгэсэн үүрэг, оролцоог сургалтын хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрхэн биелүүлсэн байдлаар нь үнэлнэ.

Хоёр. Орон нутгийн хамгаалалтын сургалтад хамрагдсан иргэнд олгох цалин хөлс

2.1. Орон нутгийн хамгаалалтын цугларалт, хээрийн дадлагад хамрагдсан иргэний цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар олгоно.

2.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын цугларалт, хээрийн дадлагад хамрагдах иргэний тоо, тэдэнд олгох цалин хөлсний зардлыг тооцож аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулна.

2.3. Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль зохион байгуулах шийдвэрийн дагуу нэгдсэн сургуульд оролцсон иргэнд олгох цалин хөлсийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

Гурав. Цэргийн сургалтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнд олгох цалин хөлс

3.1. Цэргийн сургалтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтний цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолыг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги олгоно.

3.2. Зэвсэгт хүчний Жанжин штаб дараа жилийн цэргийн сургалтад хамрагдах цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, тэдэнд олгох цалин хөлсний зардлыг тооцож тухайн оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зардлыг хянан батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн төсөлд тусгуулан, батлагдсан төсвийг холбогдох байгууллагад хуваарилна.

3.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараа жилийн цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах цэргийн

бэлтгэл үүрэгтний тоо тэдэнд олгох цалин хөлсний зардлыг тооцож аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулна.

Дөрөв. Цэргийн дайчилгаатай сургуульд оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд олгох цалин хөлс

4.1. Цэргийн дайчилгаатай сургуульд татан оролцуулсан бэлтгэл офицер, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнд түүнийг оногдуулан бүртгэсэн албан тушаалын зэрэглэлийн үндсэн (төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээний нэгдүгээр шатлал) болон цэргийн цолны цалинг оролцсон хоногоор тооцон цэргийн дайчилгаатай сургууль зохион байгуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги олгоно.

4.2. Зэвсэгт хүчний Жанжин штаб дараа жилийн дайчилгаатай сургуульд татан оролцуулах бэлтгэл офицер, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний тоо, тэдэнд олгох цалин хөлсийг тооцож, тухайн оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.3. Дараа жилийн дайчилгаатай сургуульд татан оролцуулах бэлтгэл офицер, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний тоог батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тухайн сургууль зохион байгуулахаас нэг жилийн өмнө тогтооно.

Тав. Бусад зүйл

5.1. Сургалтад оролцсон иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтэн цалин хөлстэй холбогдсон асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хууль хяналтын байгууллагад хандаж болно.

5.2. Энэ журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн мэдээлэл · 2019 · № 46 (1099)1766–1769-р хуудас