Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай № 90
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 91 хот
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Надмидын Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Содномдаржаагийн Даваасүрэнг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 90 хот