Дүрэм батлах тухай № 243
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 199 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилсугай.
2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 201 хот
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чадраабалын Батчимэгийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсугай.
2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжин томилогдох болсонтой холбогдуулан Чадраабалын Батчимэгийг Дархан- Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.