Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(747)
— 1823 —

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай № 181

Дөрөв. Институтийн санхүүжилт

4.1. Институтийн үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

4.1.1. улсын төсвийн хөрөнгө; 4.1.2. олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт; 4.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны төслийн санхүүжилт; 4.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад эх үүсвэр.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 181 хот “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай

Улсын Их Хурлын 2010 оны 39 болон Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай.

2. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн хувьцааг “Хүний хөгжил сан” дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулах ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

4. Хүний хөгжил сангаас Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу тооцсон болон бутархай үлдэгдэл хувьцааг нэгтгэн Засгийн газрын нэр дээр бүртгэхийг “Үнэт

Төрийн мэдээлэл · 2012 · № 30 (747)1823-р хуудас