Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай № 197
Тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалаас чөлөөлсүгэй.
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 195 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэг, Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлсүгэй.
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 196 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.