Цэргийн дээд цол олгох тухай № 181
1.“Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 86 хот
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 244 дүгээр зүйлийн 244.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг /Ө.Энхтүвшин/, Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус даалгасугай.
2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.