Ерөнхийлөгчийн хоригийн тухай № 77
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/351 дүгээр зүйл:
“351 дүгээр зүйл.Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо
351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулна.
351.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
351.3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.