Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 174
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 81 хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 174 хот Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.