Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(1093)
— 1505 —

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 227

4.4.9. цахим хэлбэрээр үзүүлсэн үйлчилгээний түүхчилсэн бичлэг хөтлөх, статистик мэдээ гаргах;

4.4.10. цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх ажилтан, албан тушаалтан тоон гарын үсэг ашиглах;

4.4.11. мэдээллийн сангийн ангилал, кодчиллын тухай мэдээллийг Үндэсний дата төвд жилд нэг удаа хүргүүлэх.

Тав. Бусад зүйл

5.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ журмын 1.3-т заасан мэдээллийн санг бүрдүүлэхгүй.

5.2. Мэдээлэл солилцох системээс өөр хэлбэр, арга хэрэгсэл ашиглан энэ журамд заасан мэдээлэл солилцохыг хориглоно.

5.3. Төрийн болон бусад байгууллагын ажилтан энэ журамд заасан цахим мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулах, задруулахыг хориглоно.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2019 оны 6 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 227 хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16- ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын “... асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр ...” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 114,000 (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2019 · № 40 (1093)1505-р хуудас