Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(1093)
— 1487 —

Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай № 80

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 80 хот

Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 157 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Доржпаламын Сугарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 166 хот

А.Ганбатыг албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн мэдээлэл · 2019 · № 40 (1093)1487-р хуудас