Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
2019 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 76 хот
Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,828,374.0 сая /зургаан их наяд найман зуун хорин найман тэрбум гурван зуун далан дөрвөн сая/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,181,902.8 сая /долоон их наяд нэг зуун наян нэгэн тэрбум есөн зуун хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр баталсугай.