Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 75
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 307. Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Дугаар 74 1361
308. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Дугаар 75 1362
309. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 193 1365
310. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 200 1376
311. Журам батлах тухай Дугаар 201 1389
2019 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 74 хот
Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, тогтоолыг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 75 хот
Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;
2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай; 4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;
6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; 7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
11/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
17/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
21/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; 22/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 23/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай