Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1088)
— 1306 —

Журам батлах тухай № 178

10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 178 хот

Журам батлах тухай

Газрын тосны тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Газрын тосны бүртгэл, тооцооны журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Газрын тосны бүртгэл, тооцооны маягт, түүнийг хөтлөх заавар, аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгосугай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

Засгийн газрын 2019 оны 178 дугаар тогтоолын хавсралт

ГАЗРЫН ТОСНЫ БҮРТГЭЛ, ТООЦООНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бүртгэх, тооцох, тайлагнах арга зүйг тодорхойлох, зохицуулахад оршино.

Төрийн мэдээлэл · 2019 · № 35 (1088)1306-р хуудас