Дүрэм шинэчлэн батлах тухай № 170
4. Зам, тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо (10.000 хүн тутамд) 56.4 28
5. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл (нийт тээврийн хэрэгсэлд эзлэх хувь) 46.7 65.0
6. 6 хүртэл жил ашигласан автомашины тоо (нийт автомашинд эзлэх хувь) 17 30
7. Техник, технологийн дэвшлийг ашиглан хяналт тавих цэгийн тоо
Улаанбаатар хотод 8 320
Орон нутгийн замд 50 500
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө; 6.1.2. гадаадын болон дотоодын зээл, тусламж, төслийн санхүүжилт; 6.1.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив; 6.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Төрийн захиргааны төв байгууллага, холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрийн хариуцан хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.2. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газар болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулна.