Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1087)
— 1269 —

Үндэсний хөтөлбөр батлах тухай № 162

2019 оны 09 дүгээр сарын 02

¹34/1087/

Монгол Улсын Засгийн газрын

тогтоол

Үндэсний хөтөлбөр

батлах тухай

Дүрэм шинэчлэн

батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын

тогтоол

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

300. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 162 1269

301. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 163 1276

302. Дүрэм шинэчлэн батлах тухай Дугаар 170 1284

2019 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 162 хот

Үндэсний хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоон хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн хөтлөгч хүчин зүйл болсон мэргэшсэн, чадварлаг, хөрвөх чадвартай, бүтээлч, шинжлэх ухаанч хүний нөөцийг хөгжүүлэх асуудал хөгжиж байгаа улс орон бүрт чухлаар тавигдаж байна.

2017 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 39 дүгээр чуулганаар шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтны төлөв байдлын талаар шинэчлэн баталсан зөвлөмжид инженер, техник, математикийн салбаруудад эмэгтэй судлаачдын тоог нэмэгдүүлэх, судлаачдад зориулсан чанартай сургалтуудыг зохион байгуулах, мэдлэгийн чөлөөт урсгалыг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Засгийн газрын 2007 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, 2007 оны 306 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн “Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсний дүнд эрдэм шинжилгээ, судалгаанд зориулсан улсын төсвийн санхүүжилт, гадаад улс оронд ахисан түвшний сургалтад суралцагчдын тоо нэмэгдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийн тоо, чанар болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа залуу судлаачдын эзлэх хувь өссөн байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалтад орж, гадаад, дотоодын сургалт, судалгааны байгууллага, судлаачидтай хамтарсан бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны орчин нөхцөл, дэд бүтцийг сайжруулахад анхаарах болсон байна.

Гэвч дээрх үйл ажиллагаа нь зөвхөн жил бүр яамнаас зохион байгуулдаг сургалт, тэтгэлэг шалгаруулан олгох хүрээнд хэрэгжиж байгаагаас шалтгаалан үр дүн хангалгалтгүй, цаашид байгууллагуудын удирдлагын чадавхи, манлайллыг сайжруулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын баталгааг хангах, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын залуу халааг дэмжин, гадаад, дотоодод ажиллаж байгаа эрдэм

Засгийн газрын 2019 оны162 дугаар тогтоолын хавсралт

шинжилгээний ажилтны хүчийг зөв зохистой ашиглах чиглэлд тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэн шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж бодлогын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, эрдэмтэн солилцоог дэмжих, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийг бэхжүүлэх, салбарын ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг дэмжих шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг тасралтгүй, тогтвортой хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1. шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөгжлийг хэмжих, үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;

2.2.2. шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

2.2.3. хилийн чанадад ажиллаж байгаа Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, эрдэмтэн солилцоог дэмжих; 2.2.4. төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийн ажилтнуудыг чадавхжуулах; 2.2.5. шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг дэмжих.

2.3. Хөтөлбөрийг 2019-2023 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөгжлийг хэмжих, үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийн хөгжлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох;

3.1.2. ахлах ангийн сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг тогтмол зохион байгуулах замаар залгамж халаа бэлтгэх санал, санаачилгыг дэмжих;

3.1.3. оюутан залуусыг дагалдуулан сургах, шавь сургалтыг зохион байгуулж, залгамж халаа бэлтгэх эрдэмтдийг дэмжих;

3.1.4. магистрант, докторантын шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлыг дэмжиж тэтгэлэг олгох асуудлыг Боловсролын зээлийн сантай хамтран хэрэгжүүлэх;

3.1.5. дэлхийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн бүтээл, туурвилыг сурталчлах, тэднийг алдаршуулах, залуу үеийнхэнд үлгэр дууриал болгоход чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;

3.1.6. шинжлэх ухааны танин мэдэхүй, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулах.

3.2. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. эрдэм шинжилгээний байгууллагын удирдах ажилтны манлайллын ур чадвар, ажилтны мэргэшил, мэдлэг дээшлүүлэх, шинжлэх ухааны өгүүлэл бичвэрт суралцах сургалтын тогтолцоог бүрдүүлэх;

3.2.2. инженер, техникийн ажилтан, лаборант, туслах ажилтныг гадаад, дотоодын их, дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран бэлтгэх, давтан болон ажлын байранд дагалдуулан сургах тогтолцоог бүрдүүлэх;

3.2.3. гадаадын шинжлэх ухааны сангуудаас судалгааны тэтгэлэг авах санаачилгыг дэмжих;

3.2.4. олон улсын шинжлэх ухааны сэтгүүл (Scopus, WoS, Springer Nature), оюуны өмчийн нээлттэй мэдээллийн сан (DWPI, WIPO)-д нэвтрэх боломжоор ханган, судалгааны орчныг бүрдүүлэх;

3.2.5. хүний нөөцийн мэдээллийн санг боловсронгуй болгох.

3.3. Хилийн чанадад ажиллаж байгаа Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, эрдэмтэн солилцоог дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монгол эрдэмтдийн мэдлэг, ур чадвар, туршлагаас суралцах, хамтран ажиллах санал, санаачилгыг дэмжих;

3.3.2. гадаадын эрдэмтэн судлаачдыг урт болон богино хугацаагаар урьж ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.3. гадаад хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх;

3.3.4. эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, аж үйлдвэрийн хооронд эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүний нөөцийг сэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.5. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх судлаачдыг нэмэгдүүлэх;

3.3.6. орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдыг солилцооны төсөл, хөтөлбөрт хамруулах замаар хөгжүүлэх.

3.4. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийн ажилтнуудыг чадавхжуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. гарааны компани байгуулах, гарааны бизнесийн талаарх мэдлэг чадварыг олгох сургалтыг тогтмол зохион байгуулах; 3.4.2. энтрепренёр ур чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг бий болгох, тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих; 3.4.3. оюуны өмч, патент судлал, инновацийн менежмент, маркетингийн чиглэлээр гадаад, дотоодод мэргэжилтэн бэлтгэх. 3.5. Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. орон сууцны нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээг сайжруулах; 3.5.2. ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг дээшлүүлэх, энэ чиглэлээр байгууллагын манлайллыг дэмжих.

Дөрөв. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Хөтөлбөрийн зорилт Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж

Суурь түвшин Хүрэх түвшин

2018 2021 2023

Зорилт 1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөгжлийг хэмжих, үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх

Хүний нөөцийн хөгжлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, мөрдүүлсэн баримт бичиг

тоо 2 3 3

Ахлах ангийн сурагчдаас байгалийн ухаан, инженерчлэл, технологийн мэргэжлээр элсэгчдийн хувь

хувь 4.0 10.0 13.0

Тэтгэлэг авсан магистрант, докторантын эзлэх хувь хувь 0 15.0 20.0

Доктор хамгаалсан судлаачдын хувь хувь 28.0 35.0 38.0

Шавь сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуу судлаачдын эзлэх хувь

хувь 0 8.0 12.0

Зорилт 2. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх

1 дүгээр зохиогчоор нийтлүүлсэн өгүүллийн эзлэх хувь /гадаадад/ хувь 0.8 1.5 1.8

1 дүгээр зохиогчоор нийтлүүлсэн өгүүллийн эзлэх хувь /дотоодод/ хувь 4.5 8.0 10.0

Мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан судлаачдын хувь

хувь 2.0 6.0 10.0

Олон улсын сангуудаас төслийн тэтгэлэг авсан судлаачдын хувь хувь 0 1.0 1.5

Төрийн мэдээлэл · 2019 · № 34 (1087)1269–1275-р хуудас