Бага, дунд боловсролын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай
12.2.Хяналт хэрэгжүүлэх эрхтэй этгээд иргэн, хуулийн этгээдээс дараах-хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авна:
12.2.1.цахим хуудас; 12.2.2.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;
12.2.3.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв; 12.2.4.өргөдөл, гомдол, албан бичиг.
12.3.Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хуулийн 12.2-т заасан хяналт шалгалтыг явуулахаас гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 13 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд13 заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд14 заасан хариуцлага хүлээлгэнэ.
14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
14.1.Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
13Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 14Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 53 хот
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан хоол зүйчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бэлтгэх, төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн эмчийг хөрвөх сургалтад хамруулан 2020- 2021 оны хичээлийн жилээс эхлэн хүний нөөц бүрэн бэлтгэгдэх хүртэлх хугацаанд сургуулийн хоол зүйчээр ажиллуулах ажлыг зохион байгуулах;
2/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны, дунд ангийн суралцагчдыг 2022-2023 оны, ахлах ангийн суралцагчдыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хамруулах;