Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1084)
— 1185 —

Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 108

чөлөөлөгдөх хувьсах хүүтэй зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан. Энэ зээлийн хүрээнд Эрдэнэс Монгол ХХК 2018 оны жилийн эцсийн байдлаар 7.4 сая ам.доллар буюу 19.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас авсан байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 108 хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.7, 32.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д дараахь өөрчлөлтийг оруулсугай:

1/“Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“4.6.Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.”

2/мөн дүрмийн 4.5 болон 1 дүгээр хавсралтын 1, 2, 3 дахь заалтын “Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл)” гэсний “…34.1.4” гэснийг тус тус хасах.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2019 · № 31 (1084)1185-р хуудас