Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1083)
— 1140 —

Журам батлах тухай № 107

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 107 хот

Журам батлах тухай

Барилгын тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”- ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН Засгийн газрын 2019 оны 107 дугаар тогтоолын хавсралт БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ГАДААДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, ДҮРЭМ, СТАНДАРТЫГ БҮРТГЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандарт (цаашид “гадаадын норм, нормативын баримт бичиг” гэх)-ыг бүртгэх, хэрэглэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Барилгын салбарт шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй харилцааг гадаадын норм, нормативын баримт бичгээр зохицуулах, бүртгэх, хэрэглэхэд энэ журмыг мөрдөнө.

1.3. Олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу Стандартчилал, техникийн

Төрийн мэдээлэл · 2019 · № 30 (1083)1140-р хуудас