Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1082)
— 1091 —

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай № 67

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 67 хот

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаарыг 232 албан хаагч байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоол, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 67 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

1.Авлигатай тэмцэх газар доор дурдсан бүтэцтэй байна:

1.1.Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс:

1.2.Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс:

1.2.1.Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба; 1.2.2.Хяналт шалгалтын алба.

1.3.Мөрдөн шалгах хэлтэс:

1.3.1.Нэгдүгээр алба; 1.3.2.Хоёрдугаар алба; 1.3.3.Гуравдугаар алба.

1.4.Гүйцэтгэх ажлын хэлтэс:

1.4.1.Нэгдүгээр алба; 1.4.2.Хоёрдугаар алба.

1.5.Тусгай хэлтэс:

1.6.Тамгын хэлтэс:

1.6.1.Санхүү, аж ахуйн алба; 1.6.2.Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба.

1.7.Судалгаа шинжилгээний алба.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 67 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

Д/д Албан тушаал Албан тушаалын сарын цалингийн хэмжээ /төгрөгөөр/ 1 Авлигатай тэмцэх газрын дарга 2 383 680 2 Авлигатай тэмцэх газрын дэд дарга 2 220 400 3 Хэлтсийн дарга 2 128 700 4 Албаны дарга 2 016 560 5 Ахлах ажилтан 1 919 430 6 Ажилтан 1 809 360 7 Туслах ажилтан 1 033 500

Төрийн мэдээлэл · 2019 · № 29 (1082)1091–1092-р хуудас