Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1082)
— 1088 —

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.1.11 дэх заалт нэмсүгэй:

“34.1.11.энэ хуулийн 101.2-т заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад орсон бараа, бүтээгдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол.”

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн

батлан даалт гаргуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон, учруулсан хохирлыг гаргуулна.”

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдээгүй, эсхүл хуульд заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй буюу хуурамч тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2019 · № 29 (1082)1088-р хуудас