Журам батлах тухай № 74
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
9.1.1. улсын болон орон нутгийн төсөв; 9.1.2. гадаадын зээл тусламж; 9.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; 9.1.4. концессын гэрээ; 9.1.5. бусад эх үүсвэр.
Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
10.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.
10.2. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн 10.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
2019 оны 2 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 74 хот
Журам батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан, Сангийн яамны холбогдох