Дипломат цол хүртээх тухай № 103
246. Дипломат цол хүртээх тухай Дугаар 103 981
247. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 104 982
248. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 73 985
249. Журам батлах тухай Дугаар 74 997
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 103 хот Дипломат цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Монгол Улсын ачааг БНХАУ-ын төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар багц хэлэлцээр, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хөгжлийн стратеги түншлэлийн тухай хэлэлцээр, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх, ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах, байгуулах ажлын хэсгийг тус тус ахалж, хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ёндонгийн Манлайбаярт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээсүгэй.