Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1078)
— 948 —

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай № 68

шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.“Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 68 хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

Ө.Энхтүвшин -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Ж.Батзандан -Улсын Их Хурлын гишүүн

Л.Болд -Улсын Их Хурлын гишүүн

С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн

Д.Лүндээжанцан -Улсын Их Хурлын гишүүн

Ж.Мөнхбат -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Мөнх-Оргил -Улсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Д.Оюунхорол -Улсын Их Хурлын гишүүн

Л.Оюун-Эрдэнэ -Улсын Их Хурлын гишүүн

Я.Санжмятав -Улсын Их Хурлын гишүүн

Г.Солтан -Улсын Их Хурлын гишүүн

Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн

Д.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсугай.

3.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг хавсралтаар баталсугай.

4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг төлөвлөгөөнд заасан хугацаанд хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Ө.Энхтүвшин/-т даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Ажлын дэд хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Дэд ажлын хэсгийн ахлагч:

Л.Өлзийсайхан -Улсын Их Хурлын Тамгын газрын

Ерөнхий нарийн бичгийн дарга

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг:

Ахлагч: Д.Амгалан -Улсын Их Хурлын Тамгын газрын

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан

нарийн бичгийн дарга

Нарийн бичгийн дарга:

Ц.Болормаа -Улсын Их Хурлын Тамгын газрын

Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх

Б.Золбоо -Улсын Их Хурлын Тамгын газрын

Хууль, эрх зүйн хэлтсийн референт

Гишүүд:

Н.Батбаяр -Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн асан

Ж.Бямбадорж -Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга,

Монгол Улсын гавьяат хуульч

Д.Ламжав -Ардын Их Хурлын депутат, Улсын Бага

Хурлын гишүүн асан

Н.Лувсанжав -Монгол Улсын гавьяат хуульч

Ж.Сүхбаатар -Улсын Их Хурлын гишүүн асан

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолын хавсралт

Ц.Товуусүрэн -Улсын Бага Хурлын гишүүн, Улсын

Их Хурлын гишүүн асан

Р.Хатанбаатар -Ардын Их Хурлын депутат, Улсын Бага

Хурлын гишүүн асан

2.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг:

Ахлагч:

Р.Хатанбаатар -Ардын Их Хурлын депутат, Улсын Бага

Хурлын гишүүн асан

Нарийн бичгийн дарга:

Ш.Хишигсүрэн -Улсын Их Хурлын Тамгын газрын

Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Ж.Ганчимэг -Улсын Их Хурлын Тамгын газрын

Хууль, эрх зүйн хэлтсийн референт

Гишүүд:

П.Амаржаргал -Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн

эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль

зүйн ухааны доктор

Д.Гангабаатар -Монгол Улсын Их сургуулийн Хууль

зүйн сургуулийн дэд профессор, хууль

зүйн ухааны доктор

Д.Ламжав -Ардын Их Хурлын депутат, Улсын Бага

Хурлын гишүүн асан

Х.Тэмүүжин -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн

сайд асан

Б.Цогтгэрэл -Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга

Ц.Цолмон -Улсын Их Хурлын Тамгын газрын

Ерөнхий нарийн бичгийн дарга асан

3.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэсэг:

Ахлагч:

Н.Лувсанжав -Монгол Улсын гавьяат хуульч

Нарийн бичгийн дарга:

Ж.Бямбадулам -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Э.Баттогтох -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн шинжээч

Гишүүд:

М.Батчимэг -Улсын Их Хурлын гишүүн асан

Л.Лхагвасүрэн -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

О.Машбат -Үндсэн хууль судлаач

Ч.Өнөрбаяр -Монгол Улсын Их сургуулийн Хууль

зүйн сургуулийн дэд профессор, хууль

зүйн ухааны доктор

Б.Энхбаяр -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан

4.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг:

Ахлагч:

О.Мөнхсайхан -Монгол Улсын Их сургуулийн Хууль

зүйн сургуулийн багш, хууль зүйн

ухааны доктор

Нарийн бичгийн дарга:

А.Солонго -Улсын Их Хурлын Тамын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн зөвлөх

Б.Золбоо -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн референт

Гишүүд:

Н.Лүндэндорж -Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,

хууль зүйн шинжлэх ухааны доктор,

профессор

П.Сайнзориг -Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль

зүйн бодлогын газрын дарга

М.Үнэнбат -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Ц.Цогт -Захиргааны хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүгч, хууль зүйн

ухааны доктор

Ч.Энхбаатар -Удирдлагын академийн Эрх зүйн

тэнхимийн эрхлэгч, хууль зүйн

шинжлэх ухааны доктор, профессор

С.Энхцэцэг -Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн

захирал

5.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг:

Ахлагч:

Ц.Товуусүрэн -Улсын Бага Хурлын гишүүн, Улсын

Их Хурлын гишүүн асан

Нарийн бичгийн дарга:

Б.Хатантуул -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн зөвлөх

Э.Баттогтох -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн шинжээч

Гишүүд:

Ц.Батбаатар -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

А.Бямбажаргал -Монгол Улсын Их сургуулийн Хууль

зүйн сургуулийн эрдэмтэн нарийн

бичгийн дарга, профессор, хууль

зүйн ухааны доктор

Б.Гүнбилэг -Хууль зүйн ухааны доктор

Р.Мухийт -Удирдлагын академийн багш

Д.Сүнжид -Удирдлагын академийн дэд профессор,

хууль зүйн ухааны доктор

6.Томьёоллын ажлын дэд хэсэг:

Ахлагч:

Э.Түвшинжаргал -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Ж.Бямбадулам -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Гишүүд:

Б.Батчимэг -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Ж.Бямбадорж -Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний

эрхийн Үндэсний комиссын дарга,

Монгол Улсын гавьяат хуульч

С.Доржханд -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн зөвлөх

О.Мөнхсайхан -Монгол Улсын Их сургуулийн Хууль

зүйн сургуулийн багш, хууль зүйн

ухааны доктор

Д.Энхгэрэл -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль,

эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх

Төрийн мэдээлэл · 2019 · № 25 (1078)948–954-р хуудас