Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1078)
— 947 —

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай № 65

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 65 хот

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатар нарыг тус тус сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Шатарбалын Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 66 хот Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх

Төрийн мэдээлэл · 2019 · № 25 (1078)947-р хуудас