Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай № 70
асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд нэмэлт” гэснийг, 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн “асуулт асуух, үг хэлэх,” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “хүн тус бүрээр” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалтын “үзэл баримтлалын” гэснийг, 361 дүгээр зүйлийн 361.4 дэх хэсгийн “зохион байгуулалтын шинжтэй” гэснийг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 16.5-д заасан ажлын хэсгийн, эсхүл нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нь сонсгол даргалагч байж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг, 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 2 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 70 хот Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.
3. “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, гадаад, дотоодын зээл тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Барилга,